Batzorig Battulga Uuld's profile

TurQuoise Restaurant

Architecture
Арxитектор: ©2012 ANTITHEZIZ ATELIER
Заxиалагч: SMYRNA
Байршил: Оюу Толгой, Xанбогд, Өмнөгөвь, Монгол

Энэхүү төсөл нь монголын халуун бус нутгуудын нэг Өмнөговьд буюу стратегийн ач холбогдолтой уул уурхайн үйлдвэрийн бүс болох Оюутолгойд төлөвлөж буй рестораны төсөл юм. Өмнөговь нь говь цөлийн мужид багтах бөгөөд цаг агаар нь бүгчим, халуун, хуурай, хөрс нь элсэрхэг болон чулуурхаг мөн элсэн шуурга гээд байгалийн олон бэрхшээлтэй бүс нутаг юм.
 
Энэхүү байгалийн бэрхшээл болон уул уурхай, үйлдвэрийн бүс нутаг гэдгийг харгалзан үзэж төслийнхөө санааг үйлдвэрийн барилгаас эх авч хөврүүллээ. Үйлдвэрийн барилгын тогтсон хэв маяг болох тэгш өнцөгт төлөвлөлтийг (планыг) эргүүлж цөмөө тойрсон тойрог хэлбэрт оруулж халуун хуурай уур амьсгалаас сэрүүцэх дотоод цэцэрлэгийг үүсгэж өгсөн. Урд зүг рүү байгууламжийг нээснээр говь нутгийн байгалийн сайхныг рестораны дотроос мэдрүүлэх боломжийг олгосон.
 
Байгууламж нь цэцэрлэг, ресторан, гал тогоо гэсэн гурван давхар тойрог хэсгээс бүрдэнэ. Рестораны нэгдүгээр давхарт бар, кафе, барбекю, лаунж байрлаж, хоёрдугаар давхарт тусгай зочдод зориулагдсан VIP хүлээн авалтын өрөөнүүдийг төлөвлөж өгсөн. Гал тогооны хэсэгт халуун, хүйтэн гал тогоо, хүнсний агуулахууд, ажилчдын өрөө болон сервис (үйлчилгээний) хаалга төлөвлөгдсөн.
 
Рестораны дотоод тойргийн ханыг бүхэлд нь шилэн хаалгуудаар хийсэн ба хаалгыг онгойлгож дотоод цэцэрлэгтэй рестораныг нэгтгэх буюу рестораны дотор аль ч өнцгөөс энэхүү рестораныг 360 градус бүхэлд нь мэдрэх боломжтой. Байгууламжийн бүтээцийн хувьд төмөр болон мод хосолсон карказ, гадна фасаданд төмөр хучилт хэрэглэснээр он цаг өнгөрөхийн хэрээр зэвэрч, говь нутгийн өнгө аястай улам нэгдэх болно гэж үзлээ.
 
TurQuoise Restaurant
Published:

TurQuoise Restaurant

©2012 ANTITHEZIZ ATELIER

Published: